About Us


“Монгол-Солонгосын Эдийн засгийн хамтын ажиллагаа,
Хөрөнгө оруулалтын Форум 2010”


Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүйн асуудал олон нийтийн, тэр дундаа зүүн хойд азийн бүсийн анхаарлыг онцгой татаж байна. XXI зууны Монгол одоогийнх шигээ ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн буурай хөгжилтэй орон байх уу? Цаг үеэ олж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн даяаршлын эрин зууны үлгэр дууриал болсон тэргүүний хөгжилтэй жижиг орон байх уу? зэрэг өргөн хүрээтэй олон, олон асуудлыг хөндөж байгаад гол утга учир нь оршино.
Шинэ зуунтай холбогдох асуудлыг авч үзэхийн тулд ер нь эдийн засгийн хөгжил, бүтэц гэж юу вэ? түүний хэмжүүр, шалгуур нь юу болох эсэх гэсэн асуулт тавьж хариултыг нь олохыг эрмэлзэх нь зүй. Эдийн засгийн хөгжлийн түвшин хэрэглээгээр хэмжигддэггүй, харин хүний бүтээх чадвар, мэдлэг өөрөөр хэлбэл хүний өөрийнх нь хөгжлөөр хэмжигдэнэ.

Хүний хөгжил, түүний чанарын үндсэн хэмжүүр нь мэдлэг. Мэдлэг бол хүч. Мэдлэгийг дээдлэн шүтэх явдал аль ч улс үндэстэнд байдаг түгээмэл зарчим. Тухайлбал, монголчууд “Эрдэм-Эрхэм баян” гэж хэзээнээс эрдэм, мэдлэгийг дээдлэн шүтэж ирсэн түүхтэй. Энэ ойлголтын цаана, орчин цагийн хэллэгээр бол “мэдлэг үнэт капитал” гэсэн ойлголт байгаа” хэмээн нэгэн цагт манай эрхэм мэргэн гүүш Пунцагийн Жасрай агсан хэлсэн нь бий.
Энэ байр сууринаас харвал дэлхийн нэртэй эрдэмтэд XXI зууныг мэдлэгийн нийгмийн эрин, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн зуун, үйлдвэрлэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга технологи нь биотехнологи, нанотехнологи зэрэг шинэ дэвшилтэт технологиуд, тэдгээрийн хослол байх болно гэж үзэж байна.
Эдийн засгийн өсөлтийг хангаж, нөөцийг арвижуулах гол суваг нь “гадны хөрөнгө оруулалт”. Манай улсын хөрөнгө оруулалтын мэдээг өнгөцхөнөөр харвал үйлчилгээний салбарын өсөлт болон боловсруулах бус уул уурхайн олзворлох чиглэлийн хөрөнгө оруулалт нилээд түлхүү нэмэгдэх хандлагатай байгаа нь харагддаг. Гэвч энэ зөв хандлага уу? Бидний эрж хайж буй эдийн засгийн зөв бүтэц, хөгжлийн асуудал мөн үү? гэсэн асуудал тулгарч байна.

Энэхүү асуултуудад хариулт өгөх, түүнчлэн улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ өөрсдийн судлаж буй чиглэлээрээ бололцооныхоо хэрээр нэмэрлэх, дуу хоолойгоо бодитой судалгаа, үндэслэлтэйгээр төрийн шийдвэрт тусгуулах үүднээс энэхүү товхимолыг Та бүхэнд хүргэж байна.

Бидний нөхөд улс орныхоо хөгжил дэвшилд хэрхэн хувь нэмрээ оруулж болох эсэх талаар 2010 оны 9 сарын 11-нээс эхлэн нилээн хугацаанд зөвлөлдсөний дүнд "Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жил" ойн арга хэмжээний хүрээнд  Монгол-Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдэвт бага хурлыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Д.Гэрэлийн шууд дэмжлэг, оролцоотойгоор Элчин сайдын яам, БНСУ-ын Сөүл хот болон Пусан хотноо суугаа Монгол Улсын Өргөмжит Консулын газартай хамтран зохион байгуулж байна.

Тус бага хуралд манай хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэдийн төлөөлөл оролцох бөгөөд Монгол Улсын хөгжлийн өнөөгийн төлөв байдал, эдийн засаг, нийгэм, эрх зүйн орчин болон байгаль орчин, эрдэс баялагийн  хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцох болно. Мөн БНСУ-аас Монгол Улсад оруулах зохистой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар тус улсын өндөр бүтээмжид суурилсан ноу-хау, хөрөнгө оруулалтыг татах сонирхолыг бүрдүүлэх, улмаар цаашдын харилцан ашигтай үр дүнтэй харилцааны механизмыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Гадаад харилцааг Эдийн засагжуулах бодлогын хүрээнд уг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн газар, Элчин сайдын яамны бодлого, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Солонгосын инновацид тулгуурлсан нэмүү өртөг бүтээх зохистой хөрөнгө оруулалтыг татахад чиглэж байна.

Ийм зорилго, дэврүүн хүсэл тэмүүлэлтэйгээр БНСУ-д суралцагч докторант залуучууд, мөн солонгосын нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн хэсэг нөхөд маань энэхүү арга хэмжээг санаачилан зохион байгуулж байгаад туйлаас талархалтай байна.

Манай залуу эрдэмтэд маань үнэхээр бахархал дүүрэн, эрдэм мэдлэгтэй, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, чадалтай залуус бөгөөд өмнөө тавьсан зорилготой, улс эх орноо чин сэтгэлээсээ хайрлан, гол нь хэрхэн түргэн хөгжлийг авчирч, дэлхийн хөгжилд хөл нийлэн толгой өндөр алхах боломж, гарцын талаар энэ удаад өөрсдийн шийдлээ Та бүхэнд, Эх орондоо өргөн барьж байна.

Эдгээр залуусаа онцлон дурдах нь зүйтэй болов уу. Содномцогийн Сүх-Очир, Содномын Содбилэг, Норовын Эрдэнэ, Хаш-Эрдэнийн Бадамлянхуа, Сүрэнгийн Отгонбаяр, Бямбаагийн Дашлхүмбэ, Баярсайханы Баттулга, Пүрэвдоржийн Батжаргал, Рагчаагийн Жавхлант, Доржготовын Отгонбаатар, Алтангэрэлийн Элбэгбаяр, Аюурзанагийн Одгэрэл нартаа гүн хүндэтгэл илэрхийлье.
Тухайлбал, С.Содбилэг Сөүл хотын Захиргаанд хариуцлагатай ажил хийж буй анхны монгол, Б.Баттулга Google Korea корпорацийн нэгээхэн хэсгийг удирдаж байгаа, П.Батжаргал Шинхан банкны төлөвлөлтийн хэлтэст, А.Элбэгбаяр KOMEX олон улсын байгууллагад, Р.Жавхлант Солонгосын Хөрөнгийн биржид, А.Одгэрэл GES компанид, С.Сүх-Очир СМОХ-ын тэргүүн, бизнесийн удирдлагаар, Н.Эрдэнэ Солонгосын үндэсний судалгааны санд ажиллахын зэрэгцээ нано-технологиор, С.Отгонбаяр солонгосын Шүүхийн орчуулагчаар ажиллахын зэрэгцээ боловсролын удирдлагаар, Б.Дашлхүмбэ анагаахын нарийн оношилгооны чиглэлээр, Д.Отгонбаатар төрийн удирдлагаар, Х.Бадамлянхуа бизнесийн удирдлагаар Сөүлийн Үндэсний болон Ёнсей, Корей зэрэг их сургуулиудад суралцахын зэрэгцээ өөрсдийн чиглэлээр төсөл хөтөлбөрт оролцож байгааг танилцуулахад таатай байна.
Эдгээр залуус маань хийж бүтээх эрч хүчээр дүүрэн, гол нь зөв төлөвшил, тэмүүлэлтэй залуу эрдэмтэд гэдгийг онцлон тэмдэглэхийн сацуу зарим нэг манай нийгмийн сөрөг үзэгдэл болоод байдаг “цахилгаан шатны” залуучуудаас эрс өөр, хийхийн тулд хамтарч ярилцдаг, ярилцсанаа хамтраад хийдэг бүтээгч хүмүүс билээ.

Түүнчлэн бидний ажлыг чиглүүлж, замчлан тусласан Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Доржпаламын Гэрэлд тусгайлан талархал илэрхийлье. Тэрээр монголоос гадаад оронд суралцагчдаас санаачлан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чиглэгдсэн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын энэхүү томоохон арга хэмжээг шууд дэмжин гардан зохион байгуулсан явдал нь монголын хувьд анхдагч бөгөөд бусад оронд суугаа манай Элчин сайдуудад жишиг болох биз ээ.

Бидний санаачлагыг дэмжин хуралд илтгэлээ ирүүлж, биечлэн оролцсон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эдийн засгийн байнгын хорооны дарга бөгөөд Солонгос-Монголын Парламентийн бүлгийн дарга эрхэмсэг ноён Жон Жан Сонь, Мёнжи Их Сургуулийн доктор, профессор Шим И Соб гуай, Ёнсей Их Сургуулийн доктор, профессор Мүн Хэи Сү гуай, Кёнгиду аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч хатагтай Ира, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн докторант С.Оюунгэрэл нарт бас дахин талархал илэрхийлье. Мөн хандив туслалцаа үзүүлсэн БНСУ-ын Сөүл хот болон Пусан хотноо суугаа Монгол Улсын Өргөмжит Консулын газар, Сөүл хотын Захиргаа, Seoul Global Center, Korea Mongol Forum болон бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлж байна.
             Эцэст нь хэлэхэд өндөр технологи боловсруулж нэвтрүүлэх замаар эдийн засгийн бүтцэд чанарын үндсэн өөрчлөлт оруулах арга зам нь улсын хөгжлийн гол концепци гэдгийг дахин тэмдэглэхийг хүсч байна.  Магадгүй бидний хийж буй судалгаа, санал санаачлага маань хэрэгжвэл улс орны маань хөгжил цэцэглэлт болон манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, ашиг сонирхолд хувь нэмэр оруулж болохыг үгүйсгэх аргагүй юм.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Гүнээ хүндэтгэсэн,
Шагдарын Үнэнтөгс


THE   ORGANIZERS OF THE EIC2010

1.Surname: SODNOMTSOG
First name: SUKH-OCHIR
Contact address
Tell:  016-775-7576(Mobile),
Fax: 02-2268-6768
Email: sodnomtsog@yahoo.com

Education
Bachelor, Political Science and International Relations (2005), Inha University, Republic of Korea MBA, School of International Business and Economics (2008), Ulaanbaatar, Mongolia
Current status: Ph.D. Candidate, International Business and Strategy, School of Business Administration, Seoul National University

Experience
Officer, Foreign Relations Department, Secretariat of the State Great Hural/Parliament/ of Mongolia(2005~2008) Head, Representative office of SNSS Co.,Ltd. in Seoul, Republic of Korea(2000-2005) Vice director, SNSS Co.,Ltd., Ulaanbaatar, Mongolia(1998-2000)


2.Surname: AYURZANA
First name: ODGEREL
Contact address
Tel: 010-3002-7882
E-mail: odgerel55@gmail.com

Education
1996-2000               Hardware Engineering, Bachelor’s degree
Computer Science and Management School, Mongolian University of Science and Technology
2000-2002             Hardware Engineering, Master’s degree, Computer Science and Management School, Mongolian University of Science and Technology
2004-2008                   Computer Engineering, PhD’s degree, College of Electrical and Computer Engineering, University of Seoul
Work Place
2000-2001              Maintenance & Network Engineer,  ADMON Printing and Publishing Company, UB Mongolia
2002-2004                Assistant Teacher ,Computer Science and Management School, Mongolian University of Science and Technology
Since 2008  Charge Engineer, GES (Genuine Embedded System) Co,.Ltd, Seoul, Korea


3.Surname: SUREN
First name: OTGONBAYAR
Contact address
Tell: 010-4728-7743(mobile)

Education

2005-2008                  Master of Education, Kyonggi University, major Educational Human Resources Development

Since 2009        Ph. D candidate at Graduate School, College of Education, Seoul,National           University, major-Social Studies Education


4.Surname: BYAMBA
First name: DASHLKHUMBE
Contact address
Tel: 010-4591-8241(mobile)
E-mail: dashlkhumbe_b@yahoo.com
Education

2000-2006          Medical Doctor, Bachelor’s degree School of Medicine, Health Sciences University of Mongolia
2006-2007         Researcher at Medical Research Center of Yonsei University
Since 2008         Master and PhD candidate at Graduate School, College of Medicine, Yonsei University


5.Surname: NOROV
First name: ERDENE
Contact address
Tel: 010-3293-8033(mobile)
E-mail: n_erdene@snu.ac.kr , erdene_ar@yahoo.com
Education

1999-2003                 BSc. in Petroleum Chemistry School of Chemistry and Chemical Engineering, National University of Mongolia, Mongolia
2003-2005                 MSc. in Analytical Chemistry School of Chemistry and Chemical Engineering, National University of Mongolia, Mongolia
2006 -Present           PhD candidate in Nano Science Institute, National Core Research Center, Seoul National University, Korea



6.Surname: SHAGDAR
First Name: UNENTUGS
Contact address

Education
It is certified that he has graduated the followings:
Master of Arts in Law LL.M and LL.B, Master of Arts in Journalism MA,
Master of Public Administration Management MPA
-          National University of Mongolia - School of Law
-          National University of Mongolia - Faculty of Social  sciences
-          Academy of Management of Mongolia
-          Osaka University of Japan and Jawaharlal Nehru University of India.
-          Bar Exam of Mongolia - License in Law.
-          PhD candidate, School of Law, Seoul National University

Work experience
-          Ministry of Justice and Home Affairs of Mongolia
-          United Nations High Commissioner s office
-          World Bank -Legal and Judicial reform project
-          Swedish Institute for Public Administration - SIPU International funded program
-          board member of the National Coalition for International Criminal Court
-          board member of the National University of Mongolia
During this period of time he has proved his ability to do a legal research-successfully working on drafting of the laws, and several resolutions of the Parliament and Government.

Fields of research
Comparative Law – Constitutional law
International Investment Law – Commercial Law


7.Surname: PUREVDORJ
Name: BATJARGAL
Contact address
Tell: (+82) 2-2151-3863



Education
March 2005 ~ February 2007: Master of Management Engineering, Korean Advanced Institute of Science and Technology (KAIST), Republic of Korea
March 2001 ~ February 2005: Bachelor of Business Administration, Korea Aerospace University, Republic of Korea.
Work Place
February 2007 ~ : Analyst at Shinhan Bank Inc.



8.Surname:  BAYARSAIKHAN
First name: BATTULGA

Contact address:   
Tell: (+82) 10-4355-9505 (mobile)
E-mail: battulga@google.com, battulga11@gmail.com

Education
2006 - 2008   Master of Computer Science, Korean Advanced Institute of Science and
Technology (KAIST), Daejeon, Republic of Korea
2002 - 2006   Bachelor of Computer Engineering, Inha University, Incheon, Republic of Korea.

Work Place
Since 2008               Software Engineer at Google Inc. Office: (+82) 2-531-9223

9.Surname: ALTANGEREL
First name:ELBEGBAYAR
Contact address
Tell: 010-2759-8564(Mobile)
Fax: 02-2279-7153
Email: ebe555@yahoo.com

Current status
Non-commercial Enterprise Support Korea-Mongolia Exchange Promotion Institute Honorary Consulate of Mongolia in Korea
Work
Lecturer, Economic Department, Soyol-Erdem university, Ulaanbaatar, Mongolia (2001~2005)
Accounting, Representative office of Seoul construction Co.,Ltd. in Ulaanbaatar, Mongolia (2001-2005)

Education
BachelorSchool of Management and Economic (2007), University of Seoul, Republic of Korea
MBA, School of Economic (2003), National University of Mongolia, Ulaanbaatar, Mongolia
MA, School of Business (2009), Hanyang University, Republic of Korea

10.Surname: RAGCHAA

First name: JAVKHLANT
Contact address:  
Tel: 010-3065-3191

Education
Msc. in finance, Korea University, Seoul
Bsc. in business administration, Mongolia International University, Mongolia

Experience
Asian Institute of Corporate Governance, Seoul Researcher Gaul Investment Management Co.Ltd, Seoul Fixed Income & Alternative Investment –specialist

Korea Stock Exchange, Tender Proposal for Management Team of Mongolian Stock Exchange
Korea Stock Exchange, Feasibility Study on Mongolian Stock Exchange’s technology renovation and capacity building project 

11.Surname: Sodnom
First name:SODBILEG
Contact address  
Tell: 010-8123-3300 (Mobile)

1995-2000      Dentist, Bachelor’s degree,School of Medicine, Health Sciences University of Mongolia

Since 2006     Social Welfare, Master candidate at Graduate School of Soongshil University

Work Place

Since 2008-    Seoul Global Center, Seoul Metropolitan Government

12.Surname:  DORJGOTOV
First name: OTGONBAATAR
Contact address
Tel: 010-5640-3132(mobile)  
E-mail: oogii_mgl2008@yahoo.com

Education

2002-2006                            Bachelor of Korea Studies Ulaanbaatar University
Since 2009 Master at Graduate School, College of Social Science, Yonsei University

Experience

2006-2008                           Worker of MECS

13.Surname: KHASH-ERDENE
First name: BADAMLYANKHUA
Contact address    
Tell: 010-2324-7568(mobile)
 E-mail: kh_lyanhua@yahoo.com

Education

2004-2008   Bachelor of Economical Cybernetics, School of Economic and Business, Mongolian State University of Agriculture
2009-2010   Korean Language course at Kyung Hee University, graduation level at: Korean studies
Since 2010 Master candidate at Graduate School of Business Administration, Kookmin University

Experience

2008-2009              Part time lecturer at Mongolian State University of Agriculture, School of Economic and Business ,Department of Management